|
Видео

Шинэ мэдээ

Архины үйлдвэрлэлийг хумьж, хэрэглээг багасгая

Уламжлалт сар шинийн баярыг олноороо уулзаж цуглан тэмдэглэхгүй байх шийдвэрийг төр засгаас гаргасан ч ухамсар муутай иргэд золголт хийж архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн сонсоход ч бэрх хэрэг төвөг гарсан.

Эрчүүд нь хөлчүүрч эхнэр, хүүхдээ айлган сүрдүүлдэг, дарамталдаг, гар хүрдэг гэх хар бараан мэдээ чих дэлсэж байснаас "эхнэр нь нөхрөө хөнөөсөн” гэж сонсож байсангүй.

Тэгвэл энэ сар шинийн баяраар согтуу эхнэр нь нөхрөө хөнөөсөн хэрэг гарч олныг цочроов.

Энгэрээс нь цагаан сүү ивлэдэг эх хүн хөлчүүрхэж, хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулна хэмээн хөтлөлцөж явсан ханиа хөнөөсөн нь юутай аймшиг вэ.

Бүүвэйн дуугаар хорвоог уярааж, бурууг зөөллөж байдаг бүсгүйчүүдийн маань ааш араншин яагаад ийм зэрлэг болчхов оо. Ханилсан ханийнхаа амь насыг мэсээр хөнөөх нь битгий хэл цахиртсан хоолойгоор чанга дуугардаггүй монгол бүсгүйчүүдийн нөгөө уян ааль, усгал дөлгөөн намба төрх хаачаа вэ.

Ийм ээж, эмэгтэйчүүд олширвол Монголын ирээдүй хэрхэх вэ. Тамхи салаавчилсан ээжийгээ харсан хүүхэд, хутга барин таахалзах эхнэрээ харсан нөхрийн сэтгэл ямар байж, тэр айлд амьдрал хэрхэн өрнөх нь дэндүү гашуун, дэндүү эмгэнэл.

Энэ эмгэнэлт хэрэг "Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэдэг үгийн нотолгоо. Архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр тооцогдож буй улс оронд цаашид, хойшид ийм үйлдэл давтагдахгүй гэх баталгаа үгүй. Нэг хүнд 40 литр согтууруулах ундаа ногддог гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагуудаас гарсан байдаг ч архийг, архины хэрэглээг багасгах тухай нэг ч хууль дүрэм, журам, тогтоол шийтгэл гарч байгаагүй учраас  архитай холбоотой осол аваар, гэмт хэрэг буурахгүй байгаа. Ардчиллын салхинд архины олон  үйлдвэр бий болсоор 30  нас хүрсэн нь ч бий.

Тэгвэл үүний буруутан нь төр засаг. Архины олон үйлдвэртэй учраас замбараагүй хэрэглээ бий болсон...

Төрийн бодлого зөв зүйтэй, мэргэн байж гэмээнэ ард олон амар жимэр, тайван амьдрах нь зүйн хэрэг.

Уг нь архийг идээний дээж гэдэг ч өнөөдөр адгийн идээ болтлоо дорд орсон нь төр засгийн бодлоготой шууд холбоотой. 

http://erennews.mn/article/30777

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler