| |
Ямар эхнэр нөхрөө архичин болгодог вэ?
Монгол улсад насанд хүрсэн 1000 хүн тутмын архи хэтрүүлэн хэрэглэгчид 54, архинд донтох өвчтэй хүн 5 хүн ноогдож байна. Үйлдвэрлэсэн ба импортолсон согтууруулах ундааны албан ёсны статистикаас үзвэл тус улсын насанд хүрсэн нэг хүнд 23-25 литр согтууруулах ундаа ноогдож , согтуурал архидалт нь хот хөдөөгийн хүн амын бүх давхаргыг бүхэлд нь хамрах шинжтэй байна. Түүнчлэн архинаас болж олон гэр бүл салж, амьдралаа алдахад хүрсээр байгаа нь нууц биш. Тэгвэл та бүхэндээ яагаад эрчүүд архи уудаг, архичин болдог болон түүнд эхнэрүүдийн нөлөө ямар хэмжээнд байгааг хүргэж байна.
1. Хэт даруухан эхнэр
Зарим эмэгтэйн номхон араншин нөхрийнхөө гаргаж байгаа ямар ч занг тэсвэрлэж чаддаг. Архи уугаад ирэхэд нь ширүүн үг ч хэлж чаддаггүйгээс нөхөр нь дотроо эхнэрээ голж өөр хүүхэн рүү явдаг байна.Тэгэхээр та зарим үед ааштай эхнэрийн дүрд хувирч байх нь эрчүүдийг буруу алхам хийхээс нь сэргийлж чаддаг байх нь.
2. Ааштай эхнэр
Бас нэг талаараа таны аашилж, загнах нь хэрээс хэтэрвэл эрчүүдийг буруу зүгт хандуулдаг.Дуу шуутай, залхаж зугтаамаар хэрүүл хийдэг яншаа эхнэр цөөнгүй. Ингэснээр тэд нөхрөө өөрөөсөө хөндийрүүлээд зогсохгүй гэр бүлээ салахад хүргэдэг. Жаахан үнэртүүлээд ирэхэд нь учир байдлыг нь сонсолгүй шууд л аашилж уурлаад хамаг хувцасыг нь үүдээр оронгуут нь авч шиддэг бол эрчүүд гэр рүүгээ бус өөр тийшээ зүглэдэг гэнэ шүү.
3. Хайхрамжгүй эхнэр
Өөрийг нь бус архийг илүүд үздэг болсон нөхрөөсөө зарим эхнэр буруу аргаар хариугаа авдаг. Энэ нь нууц амраг. Эхнэр нь өөр эртэй уулзаад байдгийг мэдсэн зарим нь чимээгүйхэн шаналж явдаг бол, зарим нь сүр дуулиантай хэрүүл шуугиан өдөөдөг. Хэрвээ нөхөр нь гэрээсээ явахыг хүсэхгүй байгаа бол эхнэртээ хайртай, үгүй бол амьдралаа өөрчлөхийг хүсэхгүй байгаагийн шинж. Өөрийг нь хуурсан эхнэрээ өршөөхийн хэрээр архинд дур сонирхолтой болдог эр ч байдаг. Ийм байдалд орсон эр нөхрөө буруутгахын өмнө өөрөөсөө гэмийг хайх нь зүйтэй.
4. Нөхрөө дийлдэг эхнэр
Эхнэрийн зүгээс дайралт ирэх үед эрчүүдэд эмэгтэйчүүдийг ялах хүсэл төрдөг. Иймээс зарим нь холдон явж, бие даан амьдрахыг хичээдэг. Гэтэл зарим нь сайн дураараа эрх мэдэлд нь автдаг. Хэдийгээр ажил, амьдрал нь сайн сайхан байлаа ч ийм гэрийн эрчүүд жаргалтай байх нь үгүй. Тэд хүүхнүүдтэй адилхан болж хувирдаг. Тиймээс ийм эр хүний "Би” гэсэн бардамнал зөвхөн архины ширээний ард сэрэх нь бий. Энэ нь түүнд аятайхан санагддаг. Нэг талаар ийм нөхөр эхнэрийн гарт ордог ч эхнэрээ архи уухыг огт зөвшөөрдөггүй.
http://ontslog.com/archives/4389