|
Видео

Шинэ мэдээ

Улсын урд хилийг бүрэн хааж, БНХАУ-тай холбогдсон бүх тээврийг зогсоолоо

 
 

Улсын урд хилийг бүрэн хааж, БНХАУ-тай холбогдсон бүх тээврийг зогсоолоо

 

  • Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна

Монгол Улс БНХАУ-тай холбогддог бүх тээврээ зогсоож, урд хилээ бүрэн хаах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Үүнд хоёр улсын хооронд үйлддэг агаарын болон төмөр, автозамын тээврийг 100 хувь зогсоож байгаа юм. Харин БНХАУ-д буй манай улсын иргэдэд хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл тусгай нислэгээр татан авахыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллахаар болж байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн "Хоёрдугаар сарын 1-нээс БНХАУ-ын болон тус улсаар дамжсан гадаад иргэдийг Монгол руу нэвтрүүлээгүй. Мөн БНХАУ-д байсан 6000 орчим иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана. Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна” гэв. Харин цаашид БНХАУ, Монгол Улсын хооронд онгоц нисэх асуудлыг Засгийн газар тухай бүрт нь шийдэж байх аж. Гэхдээ хил дамнасан иргэдийн зорчих хөдөлгөөнийг хориглосон ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэр хэвийн үргэлжлэх юм.

Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler