|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна

Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна

Дундговь аймгийн Засаг даргын А/13 дугаар захирамжаар байгуулсан Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдал, "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбоотой шуурхай хурлыг зохион байгууллаа.

Тус хурлаар Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлгээс томуу томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар төлөвлөгөөг танилцуулан, саналаа хүргүүлсэн юм. Аймагийн хэмжээнд нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна

Мөн ажлын хэсгийн ахлагч Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар Сайнцагаан сумын Засаг даргад шаардлагатай тохиолдолд тусгаарлах байр бэлтгэх, Тус сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг улсын чанартай замын дагуу хяналтын пост гаргах талаар судлан мэдээллээр хангах, ажлын хэсгийн гишүүдийн хамтарсан хяналтыг хийх, сумдын бэлэн байдлыг хангуулах, нөөц бүрдүүлэн ажиллах чиглэлээр санаачлага гарган ажиллаж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, зарлан мэдээлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний бэлэн байдлыг ханган ажиллах чиглэлийг өглөө.

"Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдал”-д шилжсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн , бэлэн байдалд шилжсэн аж. Мөн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 204 тоот танхимд шуурхай штабын байр ажиллаж байгаа бөгөөд Онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу жижүүрлэн, шуурхай удирдлагын 83011234 утсаар иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна
Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна
Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна
Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна
Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна
Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна
Дундговь аймагт нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлдийн нөөц муу байна

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.