|
Видео

Шинэ мэдээ

Коронавирус өтгөнөөр дамжин тархаж болохыг тогтоожээ

  • Шинж тэмдэг гэдэс эвгүйцэх, суулгах байдлаар илэрч болно
  • 2019-nCov вирус өтгөнөөр дамжин халдаж байгаа нь халдварыг хязгаарлах, ялангуяа эмнэлэгт тархахаас сэргийлэхэд бэрхшээл учруулж магадгүй
  • 2019-nCov болон SARS нь нэг бүлд багтдаг вирус тул эрдэмтэд өтгөнөөр халддаг байж болзошгүй хэмээн таамаглаж байсан нь ийнхүү нотлогдлоо

Коронавирус өтгөнөөр дамжин тархаж болохыг тогтоожээ

 

Эрдэмтдийн тодорхойлсноор зарим тохиолдолд коронавирусийн шинж тэмдэг гэдэс эвгүйцэх, суулгах байдлаар илэрч болох ба вирус өтгөнөөр дамжиж болзошгүй юм. Уг судалгааг American Medical Association анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. Хятадаас гаралтай 2019-nCov вирус зөвхөн агаар дуслын зам буюу халдвартай хүн ханиахаас болж бохирдсон гадаргууд хүрэлцсэнээс халдварладаг гэж үзэж байв. Иймээс өнөөг хүртэл вирусийн халдварыг амьсгалын замын шинж тэмдгүүдтэй холбон тайлбарлаж байсан. Гэвч эмнэл зүйн шинжилгээнээс үзэхэд халдвар хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсгэж болохыг тогтоожээ. Ухань хотын эмнэлгийн мэдээллээс харахад 138 өвчтөнөөс 14-т нь халуурч, амьсгаа давчдахаас өмнө суулгалт, дотор муухайралт ажиглагджээ. АНУ-д коронавирустэй анхны өвчтөн эхний хоёр өдөртөө мөн гэдэс нь эвгүйрхэж, өтгөнд нь вирус илэрсэн байна. Өмнө нь SARS-ын халдварын үед гэдэсний өвчлөлийн шинж тэмдэгтэй хүмүүсийн өтгөн ба шээсэнд уг вирус илэрсэн тухай бүртгэгдсэн. SARS-ын вирус бие засах газраар дамжин тархсаны улмаас 2003 онд Хонконгийн Amoy Gardens хороололд хэдэн зуун хүн халдвар авсан гашуун түүх бий. ОО-ын өрөөнөөс гарсан дулаан агаар хэд хэдэн байранд тархаж, улмаар зэргэлдээ орон сууц руу агаараар дамжжээ. 2019-nCov болон SARS нь нэг бүлд багтдаг вирус тул эрдэмтэд өтгөнөөр халддаг байж болзошгүй хэмээн таамаглаж байсан нь ийнхүү нотлогдлоо. Гэхдээ эрдэмтэд 2019-nCov хүний организмаас гадна хэр удаан амьдарч чадахыг мэдээгүй байна. Жишээ нь, ДОХ-ын вирус биеэс гадна 30 минут амьдрах чадвартай байдаг. Үүнээс гадна коронавирус температурын ямар заагт мэдрэг болохыг тодорхойлоогүй байгаа. Дээрх өгүүлэлд бичсэнээр "2019-nCov вирус өтгөнөөр дамжин халдаж байгаа нь халдварыг хязгаарлах, ялангуяа эмнэлэгт тархахаас сэргийлэхэд бэрхшээл учруулж магадгүй” юм. Өтгөнөөр дамжих боломжийг тооцох шаардлагатай ч гол зам нь бохирдсон гадаргуутай хүрэлцэж, нүд, хамар, уруулдаа гараа хүргэснээр дамждагийг эрдэмтэд онцолжээ. 

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler