|
Видео

Шинэ мэдээ

Шүри цайзыг сэргээн засварлаж эхэлжээ

Шүри цайзыг сэргээн засварлаж эхэлжээ

Японы баруун өмнөд нутгийн Окинава мужийн нийслэл Наха хотод оршдог Шүри цайзад гарсан гал түймрийн улмаас сүйдсэн гол байгууламжуудыг сэргээн засварлах ажил эхэлжээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн эртний цайзад өнгөрсөн оны 10 дугаар сард түймэр гарсны улмаас ихээхэн хохирол учирсан юм. Даваа гарагт 20 орчим ажилтан Шүри цайзад угсардаг шат байрлуулж, дээврээс унасан хэсгүүдийг цуглуулж эхэлсэн байна. 

Гал түймэрт сүйдсэн байгууламжуудыг хэрхэн сэргээн засварлахыг мэргэжилтнүүдийн баг төлөвлөж байгаа бөгөөд тэдний гаргасан загварт тулгуурлан цайзыг сэргээн босгох юм. Окинава мужийн захирагч Дэнни Тамаки Шүри цайзад өчигдөр очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.