|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХОМ-ЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ЯВЦ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХОМ-ЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ЯВЦ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА.

Дундговь аймгийн хэмжээнд 2020.01.31 ны 17 цагийн байдлаар 80,25 хувьтай байна. Нийт газар, хэлтэс, агентлагийн 175 албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 147 буюу 84 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. БСУГ-1, ХХААГ-2, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумд тус бүр 6, Өлзийт сум -3, Баянжаргалан сум -3, Өндөршил -2, Гурвансайхан -1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна. Харин сумдын ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны нийт 358 мэдүүлэг гаргагчаас 76,5 нь ХОМ мэдүүлгээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн байна.

Нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллахаас гадна жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Албан тушаалтнуудаас ХОМ-ийг жил бүр гаргуулан авч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол үйл ажиллагаа юм.

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цагийн байдлаар АТГ-аас гаргасан мэдээллээр25.885 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 61,7 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүчний яам, орон нутгаас Увс, Хэнтий, Дорнод, Завхан аймгууд 80-аас дээш хувьтай байна. ХОМ гаргах явц байдал доогуур үзүүлэлттэй байгаа нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төв болон Дорноговь аймгууд байх ба бүрдүүлэлт 30 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 8, Засгийн газрын гишүүн 2, Төрийн нарийн бичгийн дарга 3, Агентлагийн дарга 8, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 8, бусад 14, нийт 43 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 14,8 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гаригуудад ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

 


 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler