![]() |
Нэмж ирсэн 50,000 ширхэг угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд хүргүүлж байна
Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 17 өрхийн 46 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.
711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил "Амралтын өдрүүдэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын байгууллагын 18 хүний бүрэлдэхүүнтэй баг хөдөлгөөнт эргүүл хийж, түлш борлуулах цэгүүд дээр ажилласан.
Мөн Улаанбаатар хотын найман товчоонд 24 цагийн хяналтыг дээрх гурван байгууллагын алба хаагчид хийсэн. Нийт Улаанбаатар хотод зөвшөөрөлтэйгөөр 29 тээврийн хэрэгслийн 630 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн 13-ын нэг тоотод баригдаж буй хоёр давхар барилгад 27 шуудай түүхий нүүрс байгааг илрүүлэн Нийслэлийн Засаг даргын 1118 дугаар захирамжийн дагуу 711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
