|
Видео

Шинэ мэдээ

Эдийн засагт эмгэг үүсгэх инфляцын аюул хол биш байна

 
 

Эдийн засагт эмгэг үүсгэх инфляцын аюул хол биш байна

 

  • Хэрэглээний үнийн индекс зүүн бүсэд 6.1 хувь гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Улаанбаатар болон төвийн бүсэд тус бүр таван хувь гарсан нь хамгийн бага үзүүлэлт болов


Эдийн засгийн 2020 оны эрсдэл инфляц хэвээр байна. үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс болох инфляц 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.2 хувьтай гарав. Энэ нь 2017 оноос хойших хамгийн нам үзүүлэлт болж байна. Инфляцын түвшнийг өнгөрсөн онтой харьцуулахад 2.9 хувиар буурчээ. Хэрэглээний үнийн индекс Зүүн бүсэд 6.1 хувь гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Улаанбаатар болон төвийн бүсэд тус бүр таван хувь гарсан нь хамгийн бага үзүүлэлт болов. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын энэ оны үндсэн чиглэлд инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Хэдий тийм боловч эдийн засагт үзүүлэх инфляцын дарамт нэмэгдсээр байна. Эдийн засгийн өнөөгийн "эрүүл мэнд”-ийг тодорхойлох инфляц 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Тэр тусмаа мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт үүний дийлэнх хэсгийг эзэлсэн байна. Мөн төрийн зохицуулалттай ус, цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляц өсөх ээлжит шалтгаан болжээ. Инфляцын дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол өнгөрсөн онд 7.3 хувьд хүрэв. Үнийн индексийг "оношлох” хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийслэлийн хэмжээнд 344 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг судалж, тооцоолж байна. Төгрөгтэй харьцах ам.доллар, юань тэргүүтэй валютын ханш чангарах болсноор үнийн өсөлтийн график өмнөх жилүүдийнхээс огцом өндөлзөх магадлалтай харагдана. 2020 оны улсын төсвийн зарлагын өсөлт импортыг урамшуулах, хэрэглээг дэмжихээр байгаа нь мөнгөний бодлогын шинэ сорилт болоод байна. Тухайлбал, төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай шийдвэр хэрэгжиж эхэлснээр дотоодын зах зээлд сар шинийн баярын өмнө нэг их наяд төгрөг өрхийн хэрэглээг огцом өсгөж мэдэх нь. Монголын эдийн засаг ихээхэн эмзэг болж байгааг илтгэх инфляц сонгуулийн өмнө "тэсэрнэ” гэсэн хүлээлт их байна. Тэтгэврийн зээлийг тэглэх болсноор инфляц нэг хувиар нэмэгдэнэ гэсэн судалгааг төв банкнаас гаргасан. Хэдий тийм боловч ам.долларын ханшийн өсөлт, бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа нь инфляц эдийн засагт эмгэг үүсгэх аюул хол биш байна. 

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler