|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

 

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газар 2001 оноос хойш 1983 онд ашиглалтад орсон Авто тээврийн 17 дугаар баазын байранд байрлаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж байжээ.

 

Энэ үеэр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ "Цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн ажлын байрыг барьж ашиглалтад оруулахад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн ХЗДХЯ, Сангийн яам, Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ, "Ванхүү”  ХХК-ийн хамт олонд цагдаагийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гээд цаашид Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагад дэвшүүлсэн зорилт болон иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа үүргийг өндөрт өргөхийн төлөө чармайн ажиллана” гэлээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

Тэрээр ХЗДХЯ-наас Дундговь аймгийн Цагдаагийн газарт хандивласан иж бүрэн компьютер, ЦЕГ-аас өгсөн 54,8 сая төгрөгийн үнэтэй "Хьюндай элентра” маркийн автомашины батламжийг гардууллаа.

Мөн энэ үеэр аймгийн ИТХ-аас нэг сая төгрөг, ЗДТГ-аас дурсгалын зүйл гардуулж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон ахмадын төлөөлөл үг хэлж, баяр хүргэлээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

 

Мөн энэ үеэр ажил албандаа амжилт гаргасан, хүн ардынхаа сайн сайхан, амар тайван амьдралын төлөө хичээнгүйлэн ажилласан зарим алба хаагчийг Сангийн яамны болон аймгийн шагналаар шагнасан юм.

Барилгын ажлыг 2019 оны улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Ванхүү” ХХК барьж, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн, дөрвөн давхар, 59 өрөө тасалгаатай, хурлын болон бялдаржуулах танхим, цайны газартай 1600 квм барилгыг ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байгаа ажээ.

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

 

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

 

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

 

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

 

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

 

Дундговь аймгийн Цагдаагийн газар стандартын шаардлага хангасан шинэ байрны нээлтээ хийлээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.