|
Видео

Шинэ мэдээ

Реппэр Roockie-г шөнийн цэнгээний клубт хутгалжээ

 

Реппэр Roockie-г шөнийн цэнгээний клубт хутгалжээ

 

Хүүхэд залуусын дунд алдаршаад буй залуу реппэр Roockie өнгөрсөн шөнө шөнийн цэнгээний газарт хэвлий тус газраа хоёр удаа хутгалуулжээ. Энэ тухай бичлэг цахим орчинд тархсан ч удалгүй устгагдсан байна. 

Эх сурвалжийн дурдаж буйгаар тэрбээр өчигдөр "I Loft" шөнийн цэнгээний газарт дуулсан гэх энэ үеэрээ халдлагад өртөж хутгалуулжээ. Түүнийг хутгалсан этгээд хардалтын улмаас ийнхүү хутгалсан байж болзошгүй гэнэ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож буй. Төрсөн өдөртөө зориулан эвент зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч тэр нь ийнхүү цуцлагдлаа.

Энэ тухайгаа тэрбээр "Намайг уучлаарай, би өнөөдөр анх удаа төрсөн өдрөө тэмдэглэх гэж байлаа. Миний бие маш хүнд гэмтсэн учраас төлөвлөж байсан хамаг зүйл талаар өнгөрлөө. Намайг уучлаарай..." хэмээсэн байна. 

Удахгүй энэ тухай өөрийн биеэр мэдэгдэл хийхээ мэдэгдсэн Roockie гэмт этгээдэд зохих шийтгэлийг нь хүлээлгэнэ гэлээ. 

Zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.