|
Видео

Шинэ мэдээ

Трамп ДАЙН зарлахгүй ч энх тайван амласангүй

 

Трамп ДАЙН зарлахгүй ч энх тайван амласангүй

 

Нэгдүгээр сарын найманд шилжих шөнө Иран Сулеймани генералынхаа өшөөг авах зорилгоор Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу пуужин харвасан нь нөхцөл байдлыг хурцатгаж, дэлхий дахин "дайн үүсэх вий" хэмээн болгоомжилж, АНУ-ын хариуг чих тавин хүлээж байлаа. 

 

Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 16 цаг "тунгаасан"-ы эцэст, Улаанбаатарын цагаар 00.30 цагт мэдэгдэл хийв. Тэрбээр мэдэгдлээрээ дайн зарласангүй, гэхдээ энх тайвныг ч санал болгосонгүй гэхэд болно. 

 

Пуужингийн цохилтын улмаас хүний амь нас эрсдээгүй, 80 хүн амиа алдсан гэх зэрэг зөрүүтэй мэдээллүүд гарч байсан ч Трамп мэдэгдэлдээ нэг ч Америкийн болон Иракийн цэрэг амиа алдаагүй, харин Америкийн баазуудад учирсан хохирол бага хэмээн цохон тэмдэглэлээ. 

 

Түүнчлэн амиа алдсан генерал Сулеймани "Ойрх Дорнод дахь Ираны гадаад болон цэргийн бодлогын үзэл сурталч", "дэлхийн гол алан хядагч" хэмээн нэрлээд Тегеранд шахалт үзүүлсэн хэвээр байна хэмээн амлав.

 

"Би Ерөнхийлөгч байгаа цагт Иран хэзээ ч цөмийн их гүрэн болохгүй" хэмээн Трамп хэвлэлийн бага хурлыг нээн мэдэгдсэн юм.

 

Трампын мэдэгдлүүдээс онцолвол:

 

  • АНУ "Ираны түрэмгийлэлд хариу барих хувилбаруудыг авч үзсэн хэвээр байна"
  • Ираны эсрэг АНУ шинээр хориг тавина. Гэхдээ чухам ямар хориг тавих талаар тодруулсангүй.
  • "Иран цөмийн амбицаасаа татгалзаж, терроризмыг дэмжихээ зогсоох ёстой"
  • АНУ-ын араас Орос, Хятад, Франц, Герман, Их Британи улсууд Ирантай хийсэн цөмийн хэлэлцээрээс гарч, шинийг боловсруулах цаг ирсэн. 
  • "АНУ-ын зэвсэгт хүчин урьд хожид байгаагүйгээр хүчирхэг байгаа. Манай пуужингууд том, хурдан, бай онох чадвар өндөр. Бид дуунаас хурдан пуужингууд бүтээнэ. Мөн эдгээр пуужингуудаа ашиглахыг хүсэхгүй байна. АНУ-ын цэргийн болоод эдийн засгийн хүч нь тогтоон барих шилдэг арга хэрэгсэл юм "

 

Трампын хийсэн мэдэгдэл дэлхий дахиныг тайвшруулсан ч конгресс дахь ардчилагчид Трампын энх тайванч мэдэгдлийг АНУ Ойрх Дорнодод цэргийн сөргөлдөөн эхлэхгүй гэдгийн баталгаа хэмээн үнэлэх боломжгүй хэмээн үзэж байна.

 


Г.Бямбасүрэн

Shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler