| |
Д.Трамп “Бидэнтэй тулалдахыг санаархвал Иран улсын хувьд төгсгөл байх болно”
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2019.05.19 )твиттер хуудсандаа Иран улсыг сүрдүүлсэн хатуу мэдэгдэл нийтэлжээ.
"Хэрвээ Иран бидэнтэй тулалдахыг санаархвал энэ нь Иран улсын хувьд албан ёсны төгсгөл байх болно. АНУ-ыг дахиж хэзээ ч бүү сүрдүүл!” гэж тэр бичсэн байна. Хоёр хоногийн өмнө Ираны Хувьсгалт Гвард өөрийнх нь пуужингууд Персийн булан дахь АНУ-ын байлдааны хөлгүүдэд цохилт өгөх чадалтай тухай мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Дональд Трамп уг сүрдүүлгийн хариулт болгон Тегераны дэглэмийг сүрдүүлжээ. Одоо АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг Персийн буланг чиглэн аялж байгаа. Мөн орчин үеийн бөмбөгдөгч нисэх онгоцнууд нь Ойрх Дорнодод ирээд байгаа юм. Хэдийгээр Трамп олон нийтийн өмнө Ираны дэглэмийн эсрэг хатуу мэдэгдлүүд хийж байгаа ч дайн хийх хүсэлгүй байгааг ойрын хүрээнийхэндээ ярьж байгаа тухай саяхан Нью Йорк Таймс албаны эх сурвалжаас уламжлан мэдээлсэн юм.
Эх сурвалж: Business Insider