| |
Видео
Шинэ мэдээ
“YG” хөвгүүдийн шинэ хамтлаг гаргана
СӨҮЛ./Yonhap/.БНСУ-ын "YG” энтертайнмент 12 гишүүний бүрэлдэхүүн бүхий хөвгүүдийншинэхамтлагаа энэ сард танилцуулна гэдгээ даваа гарагт албан ёсоор мэдэгджээ.
"Bigbang”, "Winner” хамтлагийг байгуулсан "YG” энтертайнментын шинэ хамтлаг "Treasure” нэртэй бөгөөд нэгдүгээр сараас эхлэн шинэ уран бүтээлээ толилуулж эхлэх аж."YG” 2018-2019 онд сонгон шалгаруулалт явуулж, 2019 оны дундуур 7 гишүүнтэй "Treasure”, 6 гишүүнтэй "Magnum” хамтлагийг байгуулахаар төлөвлөж байсан боловч 12 гишүүнтэй хамтлаг байгуулахаар болсон нь энэ ажээ.
"Treasure” нь "YG” энтертайнментын байгуулж буй хөвгүүдийндөрөв дэххамтлаг бөгөөд тус компанийн "Bigbang”, "Winner”, "iKon” хамтлаг тус тус ихээхэн амжилт гаргасан байна. Түүнчлэн "YG” энтертайнментаас сүүлд төрөн гарсан "Blackpink” охидын хамтлаг мөн өндөр амжилтад хүрчээ.
Монцамэ агентлаг