|
Видео

Шинэ мэдээ

ТАЗ-ийнхөн алдаатай тестээр шалгалт авсан гэв

ТАЗ-ийнхөн алдаатай тестээр шалгалт авсан гэв

Төрийн албаны шалгалтын эхний шат буюу ерөнхий шалгалт өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон. Монгол хэл, бичгийн шалгалт  өнөөдөр орон даяар эхлэх гэж байна. Эхний шалгалтын сорил нийт 55 асуулттайгаас 35 оноогоор босго оноог тогтоожээ.

            Төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийн хувьд энэ шалгалтыг хоног тоолон хүлээдэг. Жил бүр Төрийн албаны зөвлөлөөс шалгалтанд бэлтгэх гарын авлагыг боловсруулж, 20 орчим мянган төгрөгөөр худалдан борлуулдаг. Энэ жилийн хувьд шалгалт эхлэхээс сарын өмнө гарын авлага худалдаанд гарсан. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үүд гарын авлага худалдаж авахаар дугаарласан иргэдээр тасраагүй. Төрийн албаны шалгалтанд бэлтгэх групп фэйсбүүкт олон бий. Гарын авлагын файл задарч, түүнийг нь иргэд таван мянган төгрөгөөр дамжуулан худалдаж эхэлсэн.

Шалгалтын бүртгэлийн хураамж 10 мянган төгрөгийг бүртгүүлэгч бүр төлдөг. Энэ удаагийн шалгалтын бүртгэл онлайнаар явагдсан нь явдал чирэгдэл багатай, зохион байгуулалт сайтай байсныг иргэд сайшааж байсан. Гэвч шалгалтын тест алдаатай байсан талаар цөөнгүй иргэд шүүмжилж байна.

Харин ТАЗ-өөс энэ удаагийн шалгалтанд хариуцлагагүй хандаж, олон иргэдийн цаг зав, хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаадаа хариуцлага хүлээж байгаа юм алга гэдгийг манайд хандсан уншигч мэдээлэв. Тэрбээр:  "Олон алдаа бий. Харгалзах оноог нь нэмж өгнө” гэх мэтээр алдаагаа байдаг зүйл шиг авирлаж байгаа төрийн албаны зөвлөлөөс хэн хариуцлага нэхэх вэ. Жишээлбэл, босго 35 онооноос 34 оноо авсан шалгуулагч алдаатай тест байсан талаар мэдэгдэж, шалгалтыг нягталж өгөхийг хүссэн өргөдлөө өгчээ. Гэвч шалгуулагчид алдаатай дутуу боловруулсан тест чинь сохроор ч гэсэн зөв бөглөгдсөн учраас танд нэг оноо автоматаар нэмж өгөх боломжгүй гэж хариулсан” гэдгийг хэлэв.

Бид энэ талаар тодруулан эргэж мэдээлэх болно.  

https://shuurhai.mn/n/7853

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler