|
Видео

Шинэ мэдээ

“Apple” электрон тамхины хэрэглээтэй холбоотой хавсралтуудыг устгажээ

“Apple” электрон тамхины хэрэглээтэй холбоотой хавсралтуудыг устгажээ

Электрон тамхины хэрэглээтэй холбоотой 181 хавсралтыг "App Store”-оосоо устгаж буйгаа АНУ-ын "Apple” компани мэдэгдсэн байна. 

АНУ-д электрон тамхины хэрэглээний үүдэлтэй нас баралт, өвчлөлийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоохыг тус улсын Эрүүл мэндийн салбарын удирдлагууд уриалж буй энэ үед дээрх шийдвэрийг гаргажээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн өнгөрсөн долоо хоногийн тайланд мэдээлснээр, Америкт электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний улмаас 24 муж улсад 42 хүн нас барсны зэрэгцээ уг өвчний 2000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.  

 Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв, Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар болон муж улс, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд дээрх өвчний тархалтыг тандах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд уушгийг гэмтээж буй химийн бодисыг хараахан тодорхойлоогүй байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.