![]() |
Видео
Шинэ мэдээ
Д.Одбаяр ҮХЦ-ийн даргын ёсзүйг хэлэлцэх хуралдаанд ирэхээс татгалзжээ
Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай уулзаж энэ талаар шаардлага хүргүүлсэн боловч тэрбээр Цэцийн зарим гишүүдийн хамт товлосон цагт хуралдаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан тул тэдгээр гишүүдийг оролцуулах, Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж хурлыг түр завсарлуулав.
Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуралдааныг 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр тушаал гаргасан хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн болно гэж ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Цэцийн нийт гишүүний хуралдааны товыг жич зарах юм байна.
