|
Видео

Шинэ мэдээ

Г.Тунберг Испанид усан замаар хүрнэ

Г.Тунберг Испанид усан замаар хүрнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн Грета Тунберг Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд /COP25/ оролцохын тулд АНУ-аас Испани руу усан замаар аялахаар болжээ. Энэхүү бага хурал Чилид болох байсан боловч өнгөрсөн сарын сүүлээр өөрчлөгдөж, Испанид зохион байгуулахаар болсон юм.  

16 настай Г.Тунберг Чили улсад хэрхэн очихоо урьдчилан төлөвлөөд байсан боловч Чилид Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсний улмаас тус улсын эрх баригчид НҮБ-ын бага хурлыг зохион байгуулах шийдвэрээ өөрчлөхөд хүрсэн юм. Байгаль орчинд үзүүлэх нөлөөнөөс үүдэн Г.Тунберг агаараар аялахаас татгалздаг байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн охин Америкаар дамжин Чилид очихоор төлөвлөж байсан боловч "COP25"-ыг зохион байгуулах орон өөрчлөгдсөнтэй холбогдуулан тэрбээр 11 дүгээр сарын эхээр нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан олон нийтээс тусламж хүссэн байна. 

Г.Тунберг Австралийн влогчид болох Райли Уитлум, Элайна Караусу болон Их Британийн дарвуулт завины мэргэжлийн тамирчин Никки Хендерсон нарын хамтаар Испанид очих бөгөөд тэдний завь нарны зай, гидрогенератортой ажээ. 

Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр мэдэгдэхдээ, Засгийн газрын эсрэг томоохон жагсаалууд өрнөсний улмаас нийгмийн эмх журмыг дахин цогцлоохыг нэн түрүүнд тавих шаардлагатай боллоо гэжээ.

"COP25” Чилийн нийслэл Сантьяго хотноо ирэх 12 дугаар сарын 2-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх байсан бол Испанийн нийслэл Мадрид хотод уг товлосон хугацаанд зохион байгуулахаар болсон юм. Энэхүү бага хуралд 25 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler