|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ “6G” сүлжээний судалгааг эхлүүлжээ

БНХАУ "6G” утасгүй сүлжээний стандартын судалгааг албан ёсоор эхлүүлсэн талаар тус улсын Шинжлэх ухаан, технологийн яам мэдээлжээ.

 

Өнгөрсөн ням гарагт их сургууль, дээд сургууль, корпорациудын харилцаа холбооны37мэргэжилтэн "6G” технологийн судалгааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар уулзжээ.Хятадын үүрэн холбооны операторууд харилцаа холбооны шинэ үеийн "5G” сүлжээг 50 хотод нэвтрүүлснээс долоо хүрэхгүй хоногийн дараа дээрх мэдээлэл гарсан байна.

Энэ онызургадугаар сард Хятадын Засгийн газар "5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож эхэлсэн юм. "China Mobile", "China Unicom", "China Telecom" компани цаашид 130 мянга гаруй "5G” сүлжээний суурь станцыг байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler