|
Видео

Шинэ мэдээ

Их Британи, Ирландын Ерөнхий сайд нар хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар нар пүрэв гарагт уулзлаа. Хоёр улсын Ерөнхий сайд нар "Brexit”-ийн асуудлаар Их Британи болон Европын Холбооны /ЕХ/ хооронд гэрээ байгуулахад саад болж буй асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцжээ.

 

"Борис Жонсон, Лео Варадкар нар дэлгэрэнгүй, үр бүтээлтэй хэлэлцээ хийлээ. Талууд тохиролцоонд хүрэх нь бүх талын ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэн хэвээр байна. Тэд тохиролцоонд хүрэх арга зам олдоно гэдэгтэй санал нэгдсэн” гэж хоёр улсын Ерөнхий сайд нарын тамгын газраас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийх үеэрээ гаалийн асуудлуудад гол анхаарлаа хандуулжээ. Түүнчлэн хоёр талын харилцаа, түүний дотор Умард Ирландын асуудлаар харилцаагаа бэхжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.

"Brexit”-ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Стивен Баркли ЕХ-ны гол хэлэлцэгч Мишель Барньетэй өнөөдөр уулзана.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler