| |
Видео
Шинэ мэдээ
“Brexit”-ийн асуудлаархи санал хураалтыг хойшлуулжээ
Brexit буюу Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гаргах гэрээний нөхцөлүүдийн тухай ЕХ-той байгуулсан хэлэлцээрийн асуудлаархи парламентын санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухайгаа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй зарлажээ.
Энэ сарын 11-нд явуулахаар төлөвлөөд байсан парламентын санал хураалтыг хойшлуулах болсон шалтгаан нь Умард Ирландын статус цаашид хэрхэх талаар ЕХ-той хүрсэн тохиролцоо Их Британийн улс төрийн хүчнүүдийн санаанд нийцэхгүй байгаад оршиж байгааг тэрбээр ярьсан байна.
"Санал хураалтыг явуулбал дийлэнх олонхийн саналаар гэрээ хүчингүй болно. Тийм учраас бид явуулахаар төлөвлөсөн санал хураалтыг хойшлуулж байна” хэмээн Их Британийн ерөнхий сайд нэмж хэлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг