| |
Видео
Шинэ мэдээ
Шотланд тусгаар улс болох уу
Их Британи, Умар Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотланд улс тун удахгүй "Шотланд тусгаар улс болох уу” гэх бүх нийтийн санал асуулга зохион байгуулахаар болсоноо зарлав. Шотландын эрх баригчид "Энэ ондоо багтаж, бид бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, Британи улсаас салан тусгаарлах болно” гэж хэлжээ. Тус улс 2014 оны есдүгээр сард уг санал хураалтыг зохион байгуулж байсан ч иргэдийнхээ дэмжлэгийг аваагүй юм. Уг сонгуулиар Шотландын 16-аас дээш насны 4.2 сая иргэн саналаа өгч, 54 хувь нь Британиас салан тусгаарлахыг дэмжээгүй билээ.
Британи улсад өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Европын холбооноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулгын дараа Шотландчууд дээрх шийдвэрийг гаргасан талаараа Ерөнхий сайд Дэвид Камеронд мэдэгджээ. Уг санал асуулгад Шотландын нийт иргэдийн 96 хувь нь оролцсон бөгөөд 56 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжээгүй аж.
Хэрвээ Шотланд тусгаар улс болбол Европын холбоонд эргэн нэгдэхээ мэдэгджээ. Гэхдээ Британийн эрх баригчид Шотландыг тусгаар улс болоход хараахан бэлэн биш хэмээсэн байна.
Б.Дэлгэрцэцэг