|
Видео

Шинэ мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ирланд улсад хүрэлцэн очжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид гурван өдрийн айлчлал хийсний дараа лхагва гарагт Ирланд улсад хүрэлцэн очжээ. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс хойш Ирланд улсад анх удаа албан ёсны айлчлал хийж буй нь энэ юм.

 

Ирландын төв телевизийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн "Air Force One” нисэх онгоц "Шэннон" нисэх онгоцны буудал дээр орон нутгийн цагаар 16:50 минутад газарджээ. Д.Трамп, түүний гэргий Мелания нарыг Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар угтан авсан байна.

Д.Трамп, Л.Варадкар нар "Brexit” болон хоёр орны худалдаа, визийн асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Энэхүү уулзалтын дараа Д.Трамп нисдэг тэргээр Ирландын баруун эргийн Клер тойргийг зорих бөгөөд уг тойргийн Дунбег тосгонд түүний эзэмшдэг гольфын ресорт байрладаг ажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler