| |
10,12 настай хүүхдүүд айлын цоож эвдэн орж, хулгай хийжээ
Өчигдөр /2019.07.16/ 13:00-16:00 цагийн хооронд СХД-ийн нэгдүгээр хороо 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан хэргийн мөрөөр хөөхөд насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна.
Тодруулбал, 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдснийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн өчигдөр Урлан бүтээх төвийн орчимд ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж ирээд торгоно гэж айлгаад 40,000 төгрөг 2 хайрцаг тамхийг авсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У нь цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.
Эх сурвалж: ЦЕГ