|
Видео

Шинэ мэдээ

Гаалийн татварыг нэмэх нь хэнд ашигтай вэ

 

Гаалийн татварыг нэмэх нь хэнд ашигтай вэ

 

Вашингтоны цагаар 5-р сарын 10-ны 00 цаг 01 минут буюу Бээжингийн цагаар 5-р сарын 10-ны 12 цаг 01 минутаас, АНУ-ын тал БНХАУ-аас импортлох 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс татаж байсан гаалийн тариф 10 хувь байсныг 25 хувь болгон өсгөсөн бол Бээжингийн цагаар 5-р сарын 10-ны 12 цаг 03 минутад хариу арга хэмжээ авахаа Хятадын тал мэдэгдлээ.

 

Хятад, Америкийн худалдааны дайн шат ахиж буйд хүмүүс ихэд харамсаж байна. Үүний гол шалтгаан нь Америкийн тал Хятадын талын үнэнч байр суурь, бодит үйл ажиллагааг үл хайхран, "Америкийг эн тэргүүнд тавих” үзлээ барьж, дур зоргоороо үнэ хаяж, дарамт шахалт үзүүлснээс болсон юм. Мөн Америкийн тал "харилцан хүндэтгэсэн, шударга, харилцан ашигтай байх” гэсэн хэлэлцээний зарчмаас гажсанаас болсон билээ.

Яриа хэлэлцээ гэдэг аль нэг талын бус, харин хоёр талаас шалтгаалдаг. Хятад улс үнэнч байр сууриа бодит үйл ажиллагаагаараа илэрхийлсэн бөгөөд маш их хүчин чармайлт гаргасан боловч Америкийн тал үүний эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Үнэндээ Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааныг зохицуулахаар бараг жил гаруй зөвшилцөхдөө Америкийн талын хэлсэндээ хүрдэггүй "нүүдэл”-ийг Хятад улс аль эрт анзаарч ойлгосон юм.

Америкийн тал Хятад улсын байр суурь, зарчмыг тодорхой ойлгосон байж таарна. Тухайлбал: Хятад улс худалдааны дайн хийх дургүй, гэвч хийхээс айхгүй, шаардлагатай үед хийх л болно. Хоёр тал хоорондын эдийн засаг, худалдааны асуудлаарх санал зөрөлдөөнийг хамтын ажиллагааны арга хэлбэрээр зохицуулахад Хятад улс бэлэн байгаа. Гэвч хамтын ажиллагаа нь эрхбиш Хятад улсын үндэсний болон ард түмний язгуур ашиг сонирхлыг хохироохгүй байх зарчимтай юм.

Гаалийн татварыг нэмэх нь хэн хэндээ ашиггүй

Америкийн тал Америк, Хятад түүхт хэлэлцээр байгуулах гэж буй гэж олонтаа илэрхийлж байхдаа гэнэт гаалийн татварыг нэмэх арга хэмжээ авч байгаа нь ДХБ дахь олон улсын үүрэг хариуцлагаасаа няцаж, олон талт худалдааны зарчмаас илэрхий няцаж буй хэрэг юм. Энэ нь Хятад, Америк хоёр талын болон дэлхийн ашиг сонирхлыг хохироож, Америкийн ард түмэн зэрэг дэлхийн ард түмний хатуу эсэргүүцэлтэй тулгарах болно. Америкийн худалдааны нийгэмлэгийн дарга Томас Донохо хэлэхдээ: Гаалийн татвар нэмэх хэлбэрээр худалдааны дайн дэгдээхийг дэмжихгүй, учир нь гаалийн татварыг Америкийн гэр бүл, аж ахуйн нэгж төлж байгаагаас бус гадаадын хүн төлж буй биш юм.

Америкийн 150 гаруй худалдааны нийгэмлэгийг төлөөлж буй байгууллага мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, гаалийн татвар нэмэх нь Америкийн 1 сая гаруй ажлын байр, Америкийн тариачид, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийг хохироож байгаа юм гэжээ.

АНУ дахин гаалийн татварын арга хэмжээ авч Хятадын хөгжлийг хориглох гэж байна. Гэвч энэ нь биелэхгүй. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Хятад улс зохих арга хэмжээ авч эдийн засаг, нийгэм, иргэдийн сэтгэл зүй ихээхэн хатуужсан. Хятад улсад ашигтай, идэвхтэй хүчин зүйл улам олширч байна. Хятад улс улам ул суурьтай байж, сорилтыг даван туулах итгэл, чадвартай юм. Өөрийнхөө ажлыг сайн хийж, өөрчлөлтийн улам дорвитой арга хэмжээ авч, улам өндөр түвшний нээлттэй байх арга хэмжээгээр эдийн засгийнхаа чансаатай хөгжлийг ахиулж, дэлхийн дахинд хөгжилд олон шинэ боломж олгох болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler