|
Видео

Шинэ мэдээ

Хятад улс АНУ-ын өрийн хэрэгсэлд оруулах хөрөнгө оруулалтаа эрс бууруулахгүй

Хятад улс АНУ-ын өрийн хэрэгсэлд оруулах хөрөнгө оруулалтаа эрс бууруулахгүй

 


АНУ-ын өрийн хэрэгслийн зах зээлд оруулах хөрөнгө оруулалтаа Хятад улс эрс буруулахаар төлөвлөөгүй гэж тус улсын Үнэт цаасны хяналтын хорооны орлогч дарга Фан Синхай мэдэгджээ.

"Хятад улсын хуримтлалын хэмжээ хангалттай өндөр түвшинд байгаа бөгөөд гадаадын зах зээлд тогтмол хөрөнгө оруулж буй боловч Америкийн өр урьдын адил хамгийн тохиромжтой сонголт хэвээр байна” гэж тэрбээр Давосын чуулга уулзалтын үеэр мэдэгдсэнийг Хятадын хэвлэлүүд уламжилсан байна.

Түүний үзэж буйгаар, одоогийн худалдааны маргаан Хятадын Засгийн газрын Америкийн улсын өрийг худалдаж авах сонирхолд нөлөөлөхгүй.

АНУ-ын Сангийн яамны мэдээллээс үзвэл, Хятад хэдийгээр АНУ-тай тааруу харилцаатай байгаа боловч тус улсын өрд оруулж буй хөрөнгө оруулалтаар тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар Хятад 1.171 их наяд ам.долларын өрийн бичиг худалдан авчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler