| |
Автомашингүй өдөр ХААХ ЗАМУУД
Тодруулбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам буюу Энхтайвны өргөн чөлөө, "Өгөөж” үйлдвэрийн урд уулзвараас УДЭТ хүртэлх Сөүлийн, Хуримын ордны урд талын П.Гэндэнгийн, Континентал зочид буудлын дэргэдээс Яаралтай түргэн тусламж 103-ын уулзвар хүртэлх Элчингийн, Бага тойруу, Бээжингийн, Токиогийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгох аж. Эдгээр уулзвараас дотогш Д.Сүхбаатарын талбай хүртэл иргэд унадаг дугуй, дугуйт тавцан (скүүтер), дугуйт тэшүүр (ролик) болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
ТЦА-ныхан тухайн өдөр иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 299 цэгт 300 гаруй алба хаагч ажиллах бөгөөд нэмж Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ үеэр иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна гэдгийг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн мэдээллээ.