| |
Видео
Шинэ мэдээ
“Автомашингүй өдөр” томоохон зах, худалдааны төвүүд амарна
Жил бүрийн тавдугаар сарын дундуур бямба гарагт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, "Автомашингүй өдөр” болгон "Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн "Автомашингүй өдөр" тавдугаар сарын 18-ны бямба гарагт тохионо. Тус өдөр Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд хаах юм.
Мөн энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна. Тодруулбал, "Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв , "Өгөөмөр” техникийн зах, "Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амрах аж.