|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Д.Тэрбишдагва: Ажлын хэсэгт ЖДҮ-чин таван гишүүн байгаа шүү

Д.Тэрбишдагва: Ажлын хэсэгт ЖДҮ-чин таван гишүүн байгаа шүү

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж буй юм.
Гишүүд шалгалтын материалтай танилцах хугацаа хэрэгтэйг хэлж, хойшлуулах санал гаргахад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Гурван удаа ажлын хэсэг хуралдсан. Ажлын хэсгийнхэн гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байхад дүгнэлтийг Оюутолгой компани руу хэн барьж гүйсэн бэ” гэхэд ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Ажлын хэсэг есөн удаа хуралдсан. Та хуралдаа сууж бай. Хуралд суухгүй байж олон юм ярьдгаа боль. Тэгж яримаар байгаа бол ажлын хэсэгт таван ЖДҮ-чин байгаа шүү” хэмээн маргаан даамжрав.
Дашрамд, дээрх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, бүрэлдэхүүнд  Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа, Х.Болорчулуун зэрэг гишүүн ажиллаж буй юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler