|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Д.Тэрбишдагва: Ажлын хэсэг 200 гаруй хуудас дүгнэлт гаргасан

Д.Тэрбишдагва: Ажлын хэсэг 200 гаруй хуудас дүгнэлт гаргасан

"Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг гэрээний хэрэгжилтийг шалгаад 200 гаруй хуудас материал, дүгнэлтийг бэлэн болгосон гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва мэдэгдээд байна. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дүгнэлт албан ёсоор бэлэн болж, УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн гишүүдэд нууцын зэрэглэлтэй тараасан. Энэ сарын 25-ны дотор тэдний санал, дүгнэлтийг нь авч нэгтгэх учиртай” гэжээ. Ямартай ч дүгнэлийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ гэдгийг хэлж байна. Ажлын хэсгийн гишүүдээс энэ сарын 25- ны дотор санал ирчихвэл Байнгын хороогоор оруулах ажлыг хийх аж.

УИХ-ын дарга өнгөрсөн хавар захирамж гаргаж, "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан "Оюутолгой” компанитай байгуулсан гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэх боломжийг эрэлхийлэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах гэсэн ерөнхий чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг тэр даруй ажилдаа орж томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулан, үндсэн таван чиглэлээр шалгалт хийхээ мэдэгдсэн. Тухайлбал, Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүүгийн, дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын болон хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны гэсэн таван салбар дэд ажлын хэсгийг байгуулан шалгасан юм. Ийнхүү ажлын хэсэг энэ зуны турш ажиллаж, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаад 200 гаруй хуудас материал, дүгнэлтийг бэлэн болгожээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler