|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг хойшлууллаа

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг хойшлууллаа

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцах байв. Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргав. 

Улмаар хойшлуулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн учир  гишүүдийг бүрэн танилцах хүртэл уг асуудлыг хойшлууллаа. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler