|
Видео

Шинэ мэдээ

Оюутолгойд АТГ-аас хийсэн шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлтэйгээр гишүүдэд тараагджээ

 

 Оюутолгойд АТГ-аас хийсэн шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлтэйгээр гишүүдэд тараагджээ

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох ёстой байв.
Гэвч Байнгын хорооны гишүүд санал гаргаж, мэдээллийг хойшлууллаа. Учир нь, ажлын хэсгийн дүгнэтээс гадна аудитын дүгнэлт, АТГ-аас хийсэн шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлтэйгээр өчигдөр гишүүдэд тараагджээ. Тиймээс бүх материалтай цогцоор нь танилцаж үзэх шаардлага гэдэг үндэслэлээр хойшлуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов.
 

П.АНИР
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler