|
Видео

Шинэ мэдээ

“Wikileaks”-ийг үндэслэгч Ж.Ассанжийг баривчилжээ

“Wikileaks”-ийг үндэслэгч Ж.Ассанжийг баривчилжээ

 


ЛОНДОН. /BBC/. "Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамнаас баривчилсан байна. Ж.Ассанж нь тус Элчин сайдын яаманд 2012 оноос хойш орогнож байсан юм.

Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хэлснээр, Ж.Ассанж олон улсын конвенцуудыг удаа дараа зөрчсөнтэй холбогдуулан түүний орогнолыг цуцалсан ажээ.

Харин "Wikileaks” цахим хуудас "Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Эквадор улс Ж.Ассанжийн улс төрийн орогнолыг хууль бусаар цуцалсан гэжээ.

"Цагдаагийн ажилтнууд Ж.Ассанжийг баривчилсан. Хамтран ажилласан Эквадорын эрх баригчдад талархал илэрхийлье. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй” гэж Их Британийн Дотоод хэргийн сайд Сажид Жавид албан ёсоор мэдэгдээд байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler