| |
Эквадорын хэд хэн бүс нутагт тогтоосон онц байдлын хугацааг сунгав
Венесуэлийн цагаачдын урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэд хэдэн бүс нутагтаа тогтоосон онц байдлын хугацааг Эквадорын эрх баригчид сунгахаар шийджээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдээлсэн байна.
"Карчи, Пичинча болон Эль-Оро мужид тогтоосон онц байдлын хугацааг Цагаачлалын асуудал хариуцсан дэд сайд Альфонсо Моралес гуравдугаар сарын эцэс хүртэл сунгахаар шийдлээ” гэж тус яамны "Twitter” хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурджээ.
Эквадорын эрх баригчид Венесуэлийн цагаачдын урсгалтай холбогдуулан 2018 оны наймдугаар сарын эхээр тус улсын гурван мужид онц байдал тогтоож, хэд хэдэн удаа сунгасан байна.
НҮБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, Венесуэлийн 3.4 сая орчим иргэн Колумби, Эквадор, Перу болон Бразил улс руу дүрвэн гарчээ.