|
Видео

Шинэ мэдээ

Бразил Венесуэлтэй хил залгаа хот руу цэрэг илгээжээ

Бразил Венесуэлтэй хил залгаа хот руу цэрэг илгээжээ

Бразилын Панараима хилийн хот дахь Венесуэлийн цагаачдын хуаран руу халдаж, гал тавьсантай холбогдуулан Бразил тус хот руу нэмж цэргүүд болон цагдаагийн албан хаагчдыг илгээжээ.
Хямралд өртөөд байгаа Венесуэлийн дүрвэгсдийн тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн байдал хурцадмал болж байгаатай холбогдуулан Бразилын Ерөнхийлөгч Мишель Темер ням гарагт яаралтай хуралдаан зарласан байна.
Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс Венесуэл хөрш орнуудаас тусламж хүсчээ.
Колумбаас ирж буй Венесуэл иргэд хүчин төгөлдөр паспорттай байх ёстой гэсэн шаардлагыг Эквадор тавьсантай холбоотойгоор бямба гарагт хэдэн зуун венесуэл дүрвэгсэд хил дээр гацсан байна.
Цагаачдын дийлэнх хувь нь Перу, Чилид байгаа гэр бүлийн гишүүдтэйгээ нэгдэхээр өмнөд нутгийг зорьж байна. Венесуэлийн улс төр, эдийн засгийн хямралаас үүдэн тус улсад инфляц өсч, хоол хүнс болон эм тарианы хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор иргэд нь илүү дээр амьдралыг эрэлхийлж дүрвэсээр байгаа юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler