| |
Видео
Шинэ мэдээ
Олон улсын тусламж авахыг Венесуэлийн эрх баригчдад уриалжээ
Хүмүүнлэгийн хямралыг даван туулахын тулд олон улсын тусламжийг авахыг Америк тивийн 11 улсын төлөөлөгчид Венесуэлийн эрх баригчдад хандан уриалжээ.
АНУ, Аргентин, Бразил, Чили, Колумб, Мексик, Перу зэрэг улсын төлөөлөгчдийн гарын үсэг зурсан дээрх уриалга бүхий тунхаглалыг Эквадорын Гадаад хэргийн яам нийтэлсэн байна.
Венесуэлийн цагаачдыг шаардлагатай бичиг баримтуудаар хангах, тэдгээрийн дотор иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэргийг цагаачдад олгосноор хилийн чанад дахь тэдний нөхцөл байдлыг хөнгөвчлөхийг дээрх улсуудын төлөөлөгчид Венесуэлийн эрх баригчдаас хүсчээ. Үүний сацуу хугацаа нь дууссан бичиг баримт бүхий венесуэльчүүдийг цагаачийн хувиар хүлээн авахад бэлэн гэдгээ Америк тивийн 11 улс илэрхийлсэн байна.
Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, 2015-2017 оны хугацаанд Венесуэлийн цагаачдын тоо 10 гаруй дахин өссөн байна. Тодруулбал, 2015 онд 89 мянга байсан цагаачдын тоо 2017 оны эцэст 900 мянгаас давжээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг