|
Видео

Шинэ мэдээ

17 настай охиныг төрсөн эцэг нь "саун массажны газарт очиж биеэ үнэл" гэж загнаж, зоддог байжээ

17 настай охиныг төрсөн эцэг нь "саун массажны газарт очиж биеэ үнэл" гэж загнаж, зоддог байжээ

 


Гэр бүлийн хүчирхийлэлд байсан 17 настай охин гэрээсээ дайжиж 14 хоног сураггүй алга болоод олдсон. Энэ хугацаандаа саун массажны газарт биеэ үнэлж, хар тамхи татсан талаар өнгөрсөн долоо хоногт бид мэдээлсэн. 

Тодруулбал, Өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 17 настай Н охиныг энэ сарын 4-ны өдөр ээж нь олоод "манай охин сураггүй алга болоод 14 хоногийн дараа олдлоо. Бэлгийн харьцаанд орж хүчиндүүлсэн байж магадгүй шалгаад өгөөч" гэж цагдаагийн байгууллагад хандсан байдаг. 

Харин охин сураггүй алга болох хугацаандаа биеэ үнэлж, хар тамхи татсан талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа юм. 

Төрсөн эцэг эхтэйгээ амьдардаг 17-хон настай охин юуны гэрээсээ дайжиж, насандаа ахадсан хүнд замыг сонгож, буруу зүйлтэй хутгалдах болов гэдгийг зарим эх сурвалжаас тодруулсан юм.

Эх сурвалжуудын хэлж буйгаар,

СХД-ийн долдугаар хороонд аав, ээж, дүүгийн хамт амьдардаг Н охин гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байжээ. Тодруулбал, түүний төрсөн эцэг охинд байнга гар хүрч, хүчирхийлэл дор амьдруулж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Гэхдээ охины аав 2017 оноос өмнө охиндоо төдийлөн гар хүрдэггүй байсан гэнэ. Харин 2017 оны тавдугаар сард охины дүү мэндэлсэн цагаас эхлэн, аав нь Н охинтой зүй бусаар харьцаж, охиноо биеэ үнэлэгч, өөрийнх нь хүүхэд биш зэргээр элдэвлэж зоддог болжээ. Ингэхдээ охиныг сардаа хамгийн багадаа л 1-2 удаа зодож, харааж зүхдэг байсан аж. 

Энэ мэт хүний санаанд оромгүй, хүний сэтгэхүйнээс гарамгүй аймшигт хэргүүд зөвхөн гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна!!!

Мөн охиныг гэрээсээ дайжиж сураггүй алга болохоос өмнө аав нь болох А нь согтуу ирээд "Маргааш сэрсэнээс үхсэн чинь дээр, би чамд саун массажны газар олоод өгье, чи тэнд очоод биеэ үнэлж амьдар" гэж хэлжээ. 

Энэ нь 17 настай охиныг гэрээсээ дайжиж,  үл бүтэх хүмүүстэй нийлэн саун массажны газарт биеэ үнэлж, хар тамхи хүртэл татахад хүргэсэн байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа аж. 

Одоогоор цагдаагийн байгууллага хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчиж гэрээсээ зугтахад хүргэсэн эцэгт нь хариуцлага тооцохоор ажиллаж байгаа юм байна. Мөн 17 настай охиныг хүүхдийг уруу татсан, бэлгийн харьцаанд орсон хүмүүсийг нь шалгаж эхэлжээ.

Хайрлаж, хамгаалж, халамжлах ёстой эцэг эхчүүд нь өөрсдөө хүчирхийлэл үйлддэг болсон энэ цөвүүн цагт иргэн бүр хариуцлагатай байж миний, таны хүүхэд гэж ялгалгүйгээр хайрлаж, хэрвээ та хэн нэгнийг хүчирхийлэлд өртсөн болохыг мэдсэн, сонссон л бол хүүхдийн 108, цагдаагийн 102 дугаарын утсанд хандах хэрэгтэй. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандахыг уриалж байна. 

Хаалттай хаалганы цаана шаналж суугаа багачууд хайр түгээцгээе...

Т.Гэрэл

Zaluu.com

http://www.zaluu.com/read/33221f394

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler