|
Видео

Шинэ мэдээ

Эцгийнхээ хүчирхийллээс зугтахын тулд гэрээсээ оргожээ

Эцгийнхээ хүчирхийллээс зугтахын тулд гэрээсээ оргожээ

 


Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар VII хорооны иргэн 36 настай эмэгтэй "Манай 16 настай охин гэрээсээ гараад сураггүй болсон” тухай дуудлага цагдаагийн байгууллагад өгчээ.

Сураггүй алга болсон охин гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гарсан бөгөөд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр олдсон байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад охин гэрээсээ зугтсан бөгөөд энэ хугацаанд биеэ үнэлж, хар тамхи татсан болох нь тогтоогджээ.

Охиныг төрсөн эцэг нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгадаг байсан бөгөөд "Мөнгө олж ир” гэж зоддог байсан нь шалгалтаар тогтоогдсон тул мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Одоогоор цагдаагийн байгууллага хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчиж гэрээсээ зугтахад хүргэсэн эцэгт нь хариуцлага тооцохоор ажиллаж байгаа юм байна. Мөн 17 настай охиныг хүүхдийг уруу татсан, бэлгийн харьцаанд орсон хүмүүсийг нь шалгаж эхэлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler