|
Видео

Шинэ мэдээ

15 настай охин ангийнхаа охиныг хөнөөжээ

Японы Нагасаки мужийн цагдаагийн газар тус мужийн Сасабэ хотын ахлах сургуулийн сурагч 15 настай Айва гэгч охиныг хүн амины хэрэгт сэжигтнээр татаж, саатуулсан гэж мэдээлжээ.

Хэрэгтэн хохирогч 16 настай охиныг зодож, боож алсан нь тогтоогдсон бөгөөд түүгээр ч үл барам хохирогчийн цогцосыг мөчилсөн байсан аж. Хэрэг гарсан өдөр хохирогч охин гэр бүлийнхэндээ найзтайгаа уулзана гэж хэлээд явсан байна. Гэвч гэртээ ирэхгүй оройтсон учир эцэг эх нь цагдаад мэдэгджээ. Цагдаа нар хэрэгтнийг барьж мэдүүлэг авах үед охиныг хороосоныхоо дараа толгой, гарыг нь тасадсан хэмээн хэргээ хүлээсэн байна.   Чухам яагаад уг хэргийг үйлдэх болсон нь одоогоор тодорхой бус байна.

Сургуулийн захирлынх нь мэдэгдсэнээр хоёр сурагчийн хооронд үл ойлголцол байгаагүй гэжээ. Харин хэрэгтний талаар таньж мэддэг хүмүүс болон найз нөхөд нь "Үнэхээр толгой сайтай хүүхэд байгаа юм. Өнгөрсөн жил ээж нь нас барж, эцэг нь өөр хүнтэй суугаад тусдаа амьдрах болсон. Сэтгэл санааны байдал нь үнэхээр хүнд байсан.” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler