| |
Видео
Шинэ мэдээ
Гурван настай хүү айлын гэрийг дайрчээ
Америкийн
Орегон мужийн оршин суугч гурван настай хүү хамаатныхаа эгчийн жийп
машиныг хөдөлгөөнд оруулаад хөрш айлын байшингийн ханыг мөргөж орхижээ.
Энэ ослыг хийчихээд хүү гэртээ хариад юу ч болоогүй мэт хүүхэлдэйн кино
үзэж суусан гэнэ.
Осол гарах үед машины эзэн эмэгтэй усанд орж байсан бөгөөд харин хүү гэрийнхээ гадаа тоглож байсан аж. Хүү хаалга нь онгорхой байсан жийп машин руу ороод арааг нь нейтрал дээр тавьчихжээ. Машин хөдөлгөөнд орж замын хашлага даваад хөрш айлын байрны ханыг мөргөж зогссон байна.
Асуудалд орсоноо мэдээд живхтэй хүү гэр рүүгээ бажгадан гүйжээ. Цагдаа нар энэ хэрэг явдлаас хэд хоногийн өмнө хүү автомашинд нэвтрэх магадлалтай гэж гэрийнхэнд нь анхааруулга өгч байсан гэнэ. Хүүгийн эцэг, эх хөрш айлын байшингийн засварын төлбөрийг бүрэн даана гэдгээ амласан аж