| |
Видео
Шинэ мэдээ
Бусдын биеийг хүчээр үнэлүүлж байжээ
Бусдын биеийг хүчээр үнэлүүлж, ашиг хонжоо олох хууль бус гэмт
хэргийн гаралт буурахгүй байна. Цагдаагийн байгууллагаас хууль бусаар
буюу нууцаар бусдыг уруу татаж, биеийг нь үнэлүүлж байгаа газар,
этгээдүүдийг илрүүлэх "Хяналт шалгалт” арга хэмжээг явуулж байгаа бөгөөд
шалгалтын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хэд хэдэн саун
массажны газрыг илрүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хүмүүст
болон биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж
эхэлсэн байгаа.
Тэгвэл мөн шалгалтын хүрээнд СБД-10 "**** зочид буудлын
саун массажны газар биеэ үнэлээд байна” гэх мэдээллийг авч шалгажээ.
Чингэлтэй дүүргийн 11 хороонд оршин суух эмэгтэй 27 настай О нь бусдын
биеийг үнэлүүлж байсныг илрүүлэн, цагдаагийн байгууллагаас шалгаж
эхэлжээ.
О.Сайхан