| |
Видео
Шинэ мэдээ
”Гулгаа массаж”-ын дор биеэ үнэлдэг охидыг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн газраас "Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдлийг зогсоох зорилгоор шалгалт явуулж байгаа.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах "Марс" зочид буудлын саунд биеэ үнэлж байна гэх мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу "Марс" зочид буудлын сауныг шалгахад 20 настай эмэгтэй Б, Ц, А, 21 настай Б нар биеэ үнэлж байсан аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.