| |
Гулгаа массажны цаана 326 биеэ үнэлэгч байгааг тогтоожээ
Баянгол, Баянзүрх дүүрэгт гулгаа массаж нэрээр охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг цагдаа нар өнгөрсөн зургадугаар сард илрүүлсэн юм. Зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын дор байрласан гулгаа массажид биеэ үнэлэлтийг зохион байгуулж байсан 24 этгээдийг саатуулсан билээ. Цагдаа нар энэ төрлийн үйлчилгээний цаана охидыг уруу татан, амар хялбар аргаар ашиг орлого олж буй гэмт этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоох хяналт, шалгалтыг эрчимжүүлжээ. Нийслэлийн есөн дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ ажилд дайчлагдан ажиллаж байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ. Одоогоор тэд гулгаа массаж нэрийн дор 78 цэгт 326 биеэ үнэлэгч байгаа гэсэн судалгааг гаргажээ.
Гулгаа массаж гэх үйлчилгээ нь биеэ үнэлэлтийг илтээр зохион байгуулж байгаа хэлбэр юм. Энэ нь эрүүгийн хариуцлага Гудамж талбай, хайс хашаа зэрэг тааралдсан газарт гулгаа массажны зарыг байрлуулах нь илт нэмэгдсэн. Цахим орчноор ч энэ төрлийн зар түгээмэл болсон билээ. Гадаадын орнууд, тэр дундаа Азийн орнуудад энэ төрлийн үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн байдаг бол манай улсад хориотой гэдгийг албаны хүмүүс ярьж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилэн сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Гүнчин-Иш "Гулгаа массаж гэсэн үйлчилгээ, стандарт Монголд байхгүй. Гудамж талбай хаана таарсан газраасаа хашаа хайс шон таарсан газраа зар тавьчихсан байна. Энэ нь хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлөөд зогсохгүй утга агуулгын хувьд буруу сурталчилгаа болж байгаа юм. Цагдаа нар гудамж талбайд байгаа заруудыг устгаад цаашид хаана, ямар үйл ажиллагаа явуулж байгаа зэргийг шалгаж эхлээд байна. Энэ гэмт хэргийг таслан зогсооход иргэдийн оролцоо сайн байна. Энэ нь хотын захиргаанаас баталсан "Хөршийн хяналт” хөтөлбөрийн үр дүн юм” гэв.