|
Видео

Шинэ мэдээ

“Синчи-Ойл” ШТС-ийн үйл ажиллагааг зогсоожээ

“Синчи-Ойл” ШТС-ийн үйл ажиллагааг зогсоожээ

 


Өчигдөр 16.20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрлах "Синчи-Ойл” ШТС-д хий алдагдаж, Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газрыг хамгаалалтад аван шуурхай ажиллаж, аюулгүй болгосон.

Харин өнөөдөр "Синчи-Ойл" ШТС-ийн нөхцөл байдал ямар байгаа талаар НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоос тодруулахад, "Синчи-Ойл” ШТС-д хий алдагдсан энэ байдалд Онцгой байдлын болон Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж алдагдсан хийг саармагжуулах ажлыг хийж, агаарын чанарын хэмжилтийг 0 хүртэл болгоод тухайн шатахуун түгээх станцийн үйл ажиллагааг зогсоогоод ирсэн. Харин өнөөдөр тухайн газарт мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хий алдагдсан шалтгааныг тодруулж байгаа. "Синчи-Ойл” ШТС-ийн үйл ажиллагааг зогсоосон байгаа” гэв.

Тухайн газар дээр ажиллаж байгаа ажлын хэсгээс энэ талаар тодруулахад, "хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байгаа учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler