| |
Видео
Шинэ мэдээ
Ким Жөн Уныг АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад урьж магадгүй
Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы гишүүн орнууд болон БНСУ-ын дээд хэмжээний уулзалтад БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг оролцуулах боломжийг БНСУ-ын эрх баригчид хэлэлцэж байгаа тухай "Yonhap” агентлаг мэдээлжээ.
"АСЕАН-ы гишүүн орнуудын эрх баригчидтай зөвлөлдөж эхэлсэн. Тэдний гаргах шийдвэрээс хамаарч БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг уулзалтад урьж магадгүй” гэж БНСУ-ын төлөөлөгч онцлон дурдсаныг тус агентлаг уламжлав.
"Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АСЕАН-ы гишүүн 10 орны удирдагчидтай 11 дүгээр сарын 25-26-нд Бусан хотод уулзахаар төлөвлөсөн байна.
24news.mn