|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ болон АСЕАН-ы орнуудын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

БНХАУ болон АСЕАН-ы орнуудын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын /АСЕАН/ анхны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхэллээ.
Нээлтийн ажиллагаа өчигдөр Гуандун мужийн өмнөд нутгийн цэргийн боомтод болсон байна.
7 хоног үргэлжлэх уг сургуулилтад БНХАУ-ын 8 хөлөг онгоц, цэргийн 1200 албан хаагч оролцоно гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ.
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө ням гарагт Зүүн Өмнөд Азийн орнуудын Батлан хамгаалахын сайд нартай уулзахдаа, энэхүү тэнгисийн цэргийн сургуулилт нь бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг илэрхийлж байна гэж мэдэгдэв.
БНХАУ нь АСЕАН-ы гишүүн 10 оронтой Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байдаг билээ. Тус улс Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад цэргийн зориулалттай байгууламж байгуулсан бөгөөд үүнийг АНУ-ын зүгээс эсэргүүцдэг юм.
БНХАУ АСЕАН-ы орнуудтай цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа нь тус  бүс нутаг дахь АНУ-ын оролцоог эсэргүүцэх зорилготой гэж үзэж байна.
Үүнээс гадна АСЕАН-ы гишүүн орнууд ирэх жил АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөсөн нь бүс нутагт тэнцвэрт байдлыг хадгалах гэсэн зорилготой нь харагдаж байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler