|
Видео

Шинэ мэдээ

ОХУ түүхэнд байгаагүй хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулна

ОХУ түүхэнд байгаагүй хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулна

ОХУ сүүлийн хэдэн арван жилд хийгээгүй хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү цэргийн сургуулилтад БНХАУ болон Монголын Зэвсэгт хүчнүүд оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ.
"Восток-2018” хамтарсан цэргийн сургуулилт ОХУ-ын Сибирь болон Алс Дорнодод болох бөгөөд уг сургуулилтад оролцох цэргийн албан хаагчдын тоо болон газар зүйн хамрах хүрээг харгалзан үзвэл урьд өмнө байгаагүй том хэмжээний сургуулилт болох юм гэж тэрбээр мэдэгджээ.
Үүний зэрэгцээ энэ удаагийн сургуулилт нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын түүхэн дэх хамгийн том буюу Беларусь, Украин, Балтын тэнгисийн гурван улс, Варшавын гэрээний зарим орны газар нутагт 1981 онд болсон цэргийн сургуулилтаас том цар хүрээтэй болох юм гэж тэрбээр нэмж хэлэв.
Уг цэргийн сургуулилтад хэчнээн цэрэг оролцох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм. Гэвч БНХАУ-ын Батлан хамгаалах яам, "3000 гаруй цэрэг, цэргийн 900 гаруй техник төхөөрөмж, 30 гаруй агаарын техникийг ОХУ-ын цэргийн сургуулилтад оролцуулна” гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler