| |
Видео
Шинэ мэдээ
Монголын арми олон улсын цэргийн наадамд оролцож байна
Олон улсын цэргийн наадам энэ сарын 1-нд ОХУ-д нээлтээ хийж, Батлан
хамгаалахын сайд Сергей Шойгу үг хэлсэн байна. Ангол, Белорусь, Энэтхэг,
Хятад, Пакистан зэрэг цэргийн салбар өндөр хөгжсөн 16 орны 57
багоролцож байгаа уг наадамд Монголын цэргийн баг танкын биатлон болон
бусад хэд хэдэн төрлөөр өрсөлдөх юм.
Тэмцээнд ОХУ-ын арми 280, Хятадын цэргийнхэн 160 орчим нэгж зэвсэг
техник, алба хаагчдын өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа аж. Олон улсын
цэргийн наадмын тэмцээн уралдаан Москва, Краснодар Сибирь, Каспийн
тэнгис, Рязань, Воронёж хотын ойролцоох цэргийн сургуулийн талбайнуудад
хуурай зам, усан цэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах чиглэлийн 14
төрлөөр болох юм. Уг наадам 14 хоног үргэлжилж, дүнгээ гаргана.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин