|
Видео

Шинэ мэдээ

Солонгосын ардын армийн ойд зориулан өргөн хэмжээний цэргийн сургуулилт хийжээ

Солонгосын ардын армийн ойд зориулан өргөн хэмжээний цэргийн сургуулилт хийжээ

 

Өнөөдөр тэмдэглэж буй Солонгосын Ардын арми байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан байлдааны буудлагатай өргөн хэмжээний цэргийн сургуулилт Умард Солонгост болсон тухай Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээнд дурдсанаар "Умард Солонгосын зүүн эрэгт орших Вонсан хотын районд болсон цэргийн сургуулилтад удирдагч Ким Жөн Ун оролцсон байж магадгүй” аж.

Хээрийн сургуулийг 300-400 нэгж алсын тусгалтай их буу оролцуулан хийсэн байна. Энэ удаагийн сургуулилт нь Солонгосын хойгт байдал хурцдаж буй өнөө үед Умард Солонгосын зэвсэгт хүчний сүр хүчийг харуулахад чиглэсэн гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. 

Үүний сацуу ажиглагчдын үзэж байгаагаар, АНУ болон Өмнөд Солонгосыг дайнд өдөөн турхирахгүйн тулд өнөөдөр эсвэл ойрын өдрүүдэд ээлжит удаагаа цөмийн болон пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байснаасаа Умард Солонгос татгалзсан бололтой.

Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler