|
Видео

Шинэ мэдээ

Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Японы аюулгүй байдалд заналхийлж байна

Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Японы аюулгүй байдалд заналхийлж байна

 

ТОКИО. /Sputnik/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Японы аюулгүй байдалд тулгарч байгаа гол сорилт юм гэж Японы Батлан хамгаалах яам жил бүрийн мэдэгдэлдээ дурджээ.

"Умард Солонгос баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж, АНУ-д цохилт өгөх чадвартай цөмийн цэнэгт хошуутай болохыг хичээж байна. Энэ нь бүс нутаг дахь цэргийн өдөөн хатгалгыг улам бүр нэмэгдүүлж магадгүй бөгөөд үүнд Япон ихэд түгшиж байна” гэж яам мэдэгдэлдээ дурдав.

Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Умард Солонгос пуужин харвах туршилт хийсэн нь амжилттай болсон билээ. Пуужин агаарт 400 орчим км замыг туулж, Японы тэнгист унажээ. АНУ, Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлснээр, Умард Солонгос хоёр пуужин харвасны нэг нь амжилтгүй болжээ.

Д.Нямтулга

эх сурвалж: монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler